StepUp
StepUp English
  • Нүүр
  • Хичээл
  • Тоглоом
  • Би
Нэвтрэх
Дүрэм

Цагууд

will / be going to

A2 · ElementaryИрээдүй цаг

Ирээдүйд болох зүйлийг хэлэх хоёр гол арга, ялгааг нь хамт үзнэ.

Цагийн шугам

маргаашӨнгөрсөнОдооИрээдүй
Одооноос хойш болох үйл

Хэзээ хэрэглэх вэ?

1Шууд гаргасан шийдвэр · will

Ярьж байх үедээ шийдсэн зүйл, санал болгох, амлахад will хэрэглэнэ.

  • It's cold. I'll close the window.

    Хүйтэн байна. Би цонхоо хаачихъя.

  • I'll help you with your bags.

    Би цүнхийг тань авалцъя.

2Урьдчилан шийдсэн төлөвлөгөө · going to

Өмнө нь бодож шийдсэн зорилго, төлөвлөгөөг going to-гоор хэлнэ.

  • I'm going to study abroad next year.

    Би ирэх жил гадаадад сурахаар шийдсэн.

3Таамаглал

Бодол санаагаараа таамаглахад will, одоо харагдаж байгаа зүйлд тулгуурлахад going to хэрэглэнэ.

  • I think Mongolia will win.

    Монгол ялна гэж бодож байна.

  • Look at those clouds. It's going to rain.

    Тэр үүлсийг хар. Бороо орох нь.

Хэлбэр

Эерэг

will + V · am / is / are going to + V

She'll call you. We're going to move.

Үгүйсгэх

won't + V · am / is / are not going to + V

I won't tell anyone.

Асуух

Will + S + V? · Am / Is / Are + S + going to + V?

Are you going to come?

Дохио үгс

Эдгээр үг өгүүлбэрт байвал энэ цаг хэрэглэгдэх магадлал өндөр.

  • tomorrow
  • next week
  • next year
  • soon
  • in two days
  • I think
  • probably

Анхаарах алдаа

  • I will to call you.

    I will call you.

    will-ийн дараа to хэрэггүй.

  • She going to buy a car.

    She is going to buy a car.

    going to-гийн өмнө am, is, are заавал байна.

  • I will visit Japan next month. I already bought the ticket.

    I'm going to visit Japan next month. I already bought the ticket.

    Урьдчилан шийдчихсэн төлөвлөгөөг going to-гоор хэлнэ.

Дасгал хийх8 асуулт · 3 минут орчимДараагийн хичээлPresent continuous for plans
Дасгал хийх · 8 асуулт